Matching Pairs Мэдлэгийн Тоглоом: Ойлголт ба ХарилцааOnline version Ойлголт ба мэдээлэл харилцааны зүй тоглолт by Chimdee Jargal 1 Мэдээллийг илгээгч 2 Орчин нөхцөл 3 Илэрхийлэх 4 Саад 5 Эргэх холбоо 6 Хүлээн авагч 7 Тайлах 8 Мэдээлэл дамжуулах суваг Харилцаа өрнөж буй газар, уур амьсгал. Жишээ нь: Анги танхимд багш сурагчийн харилцааг тодорхойлогч нөхцөл. Илгээгчийн явуулсан дохио, кодыг уншиж, утга учрыг нь тайлбарлан ойлгох үйл явц. Хэл, соёлын ялгаа, буруу ойлголцол, гадаад орчны шуугиан зэрэг харилцаанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс. Ямар нэгэн санаа, мэдээллийг бусдад дамжуулахыг зорьж, харилцааг санаачлан эхлүүлж буй тал. Дамжуулахыг хүссэн мэдээлэл харилцагчид зөв хүрсэн эсэхийг эргээд нягтлах, лавлах үйл явц. Мэдээллийг үг, дуу хоолой, дохио зангаа, биеийн хэлэмж зэрэгт хөрвүүлж илгээх үйл явц. Мэдээллийг өөрийн хувь хүний болон нийгмийн харилцааны онцлогоос хамаарч өөр өөрийнхөөрөө хүлээж авч буй тал. Илэрхийлсэн мэдээллийг хүргэх арга хэрэгсэл. Жишээ нь: Утсаар ярих, цахим шуудан, уулзалт гэх мэт. 1 Өрсөлдөөн 2 Хамтын ажиллагаа 3 Албадлага 4 Зөрчилдөөн 5 Солилцоо Хүмүүс нэгэн ижил зүйлийн төлөө уралдах үйл явц. Нэгэн зорилгод хүрэхийн тулд хамтран ажиллах үйл явц Хэн нэгнийг хүчээр далайлган ямар нэгэн үйлдэл хийлгэх үйл явц. Талуудын сонирхол, зорилго, эрх ашгийг хөндсөн санал зөрөлдөх үйл явц Хүмүүс хоорондоо материаллаг ба материаллаг бус зүйлсийг солилцох үйл явц. 1 Аман - Үгэн бус харилцаа 2 Аман бус - Үгэн харилцаа 3 Аман - Үгэн харилцаа 4 Аман бус - Үгэн бус харилцаа Дуу хоолойн өнгө аяс. (Жишээ нь: Үг хэлж байхдаа дууныхаа чанга сулыг тохируулах, өргөлт өгөх, дууны өнгийг өөрчлөх) Биеийн хэлэмж. (Жишээ нь: Нүүрний хувирал, биеийн байрлал ба хөдөлгөөн, дохио зангаа, харц зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх) Бичгийн харилцаа болон дохионы хэл. (Жишээ нь: Захидал, цахим шуудан бичих, хэлгүй хүмүүсийн тусгай дохионы хэл ашиглах) Энгийн аман харилцаа буюу үг хэрэглэн ярилцах үйл явц. (Жишээ нь: Хүмүүс хоорондоо уулзаад яриа өрнүүлэх, утсаар ярих) 1 Хүлээн авах үе 2 Далд үе 3 Оргил үе 4 Дараах үе 5 Мэдрэх үе Зөрчилдөөн байгааг хараахан мэдээгүй, анзаараагүй байх үе. Зөрчилдөөн хамгийн дээд цэгтээ хүрч, ил тод өрнөх үе. Зөрчилдөөнөөс үүдэж стресс, сэтгэл зовнил бий болох үе Зөрчилдөөн байгааг олж мэдэх, ухамсарлах үе Зөрчилдөөний төгсгөл хэсэг буюу үр дүн, шийдэл эсвэл мухардалд хүрэх үе. 1 Хамтран ажиллах 2 Сөргөлдөх 3 Зайлсхийх 4 Харилцан буулт хийх буюу дундын шийдэл 5 Буулт хийх Зөрчилдөөнөөс аль аль талдаа үр ашигтай, хоёр талын ашиг сонирхлыг дээд зэргээр хангасан хамтын гарцыг хайх хандлага. Бусдын санал бодлыг үл ойшоож, зөвхөн өөрийн зорилгыг биелүүлэхийг хичээх. Талууд харилцан уян хатан хандаж, буулт хийх үйл явц дээр суурилан, харилцан үр ашигтай дундын шийдлийг хэлэлцэн тохиролцох эрмэлзэл. Зөрчилдөөний гадуур үлдэхийг хичээх, хэлэлцэн зөвшилцөхийг үл ойшоох, эсвэл огт оролцолгүй төвийг сахисан байр суурь барих хандлага. Бусадтай хамтрах хүсэлтэй ч дайчин шаргуу бус. Зөрчилдөөнийг шийдэхийн тулд өөрийн итгэл үнэмшил, байр сууринаасаа ухрах, татгалзах үйлдэл гаргадаг 1 Хүний бүтээсэн зүйлсийн ур хийц, загвар 2 Хүн ямар нэг ур чадварыг төгс эзэмшсэн байдал 3 Бодит байдлыг уран сайхны аргаар дүрслэх хэлбэр 4 Танин мэдэхүйн үүрэг 5 Гоо сайхны үүрэг 6 Бие хүн төлөвшүүлэх үүрэг уран зохиол, уран барилга хөгжим, бүжиг, кино уран зураг, дүрслэх урлаг байшин, барилгын загвар • монгол гэрийн ур хийц • хувцасны загвар, өнгөний зохицол алтан гартай эмч мэтгэлцэх урлаг дипломат урлаг Урлагаар дамжуулан хүний соёл, мөс чанарыг ойлгож, сайн сайхан руу тэмүүлж, муу муухайг жигших мэдрэмж авах үүрэг. Нийгэм, хүний амьдралын нарийн төвөгтэй үйл явдлын талаар мэдээлэл түгээх, цаг үедээ шүүмжлэлтэй хандах, ирээдүйн тухай таамаг дэвшүүлэх үүрэг Урлагийн бүтээлээс сэтгэл хөдөлгөм сайхныг, инээдэмт болон эмгэнэлт байдлыг зүрх сэтгэлээрээ мэдрэх үйл явц 1 Домог 2 Соёлын биет бус өв 3 Соёлын биет өв 4 Аман түүх 5 Археологийн судалгаа Түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалт зүйлс. (Жишээ нь: Барилга байгууламж, хөшөө дурсгал, олдвор) Бичиг үсэг үүсэхээс өмнөх нэн эртний түүх, соёлыг олдвороор дамжуулан судалж, уламжлагдаж үлдээгүй аж байдлыг ил тод болгодог шинжлэх ухааны арга. Орон нутгийн иргэдтэй уулзаж, нутаг ус, түүх соёл, зан заншлынх нь талаар ярилцах замаар цуглуулсан түүхийн баримт, мэдээлэл. Түүхэн хүмүүс, үйл явдал, газар нутгийн тухай үеэс үед ам дамжин яригдаж, уламжлагдаж ирсэн аман зохиолын төрөл. Хамт олон, бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн заншил, зан үйл, дүрслэх ба илэрхийлэх урлаг, уламжлалт мэдлэг, арга барил. 1 Ёс заншил 2 Сонгодог соёл 3 Ардын соёл 4 Үндэстний соёл 5 Нийтийн соёл Поп, хит дуу гэх мэт хүмүүсийн тухайн агшны эрэлтийг хангадаг ч шинэлэг байдлаа түргэн алдаж хуучирдаг соёлын бүтээлүүд. Зөвхөн тухайн улс үндэстний гэж хэлж болох, гарал үүслийн хувьд бусдаас түрүүнд үүссэн, сайн дурын бөгөөд хамтын шинжтэй соёлын хэлбэр Тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын цогц нэгдлийг хэлнэ Хүлээн авч ойлгоход зохих бэлтгэл шаарддаг, ямар нэг бизнес, ашгийн нөлөөллөөс ангид хөгждөг, мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээсэн соёл. Үеэс үед өвлөгдөж тухайн үндэстний аж төрөх хэв маяг болон нийгмийн харилцааг зохицуулж байдаг хэм хэмжээг хэлнэ 1 Захиргааны арга 2 Ажилгүй хүн 3 Гадаад хүчин зүйлийг ашиглах арга 4 Эдийн засгийн арга 5 Ажилгүйдэл хөдөлмөрийн чадвартай боловч ажил эрхлээгүй хүмүүсийг нэрлэдэг ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, цалин, хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хамтарсан хөрөнгө оруулалтаар ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүчийг экспортлох, гадаад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гэх мэт. албан ёсоор хийсэн ажилгүй боловч ажил идэвхтэй хайж байгаа хүнийг хэлнэ хөдөлмөрийн биржийн албыг бэхжүүлэх, мэдээллийн сүлжээ бий болгох, мэргэжил олгох, давтан сургах, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих 1 төлбөрийн хэрэгсэл 2 хуримтлалын хэрэгсэл 3 өртгийн хэмжүүр 4 арилжааны буюу гүйлгээний хэрэгсэл Аливаа бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ өөрийн гэсэн өртөг, үнэтэй байдаг. Энэ бүхнийг гүйцэтгэх арга хэрэгсэл нь мөнгө мөн. Мөнгө нь хуримтлал үүсгэх үндсэн хэрэгсэл болдог. Учир нь мөнгө хөрвөх чадвар хамгийн өндөртэй санхүүгийн хэрэгсэл юм. Зээл хүүний төлбөрийг мөнгөөр төлдөг. Энэ нь мөнгө өр, төлбөрийг төлөх хэрэгсэл болохыг харуулна. Мөнгө цаг хугацаа болоод бусад зардлыг бууруулах замаар эдийн засгийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлнэ